-Намайг дагаад яв гэв. Жигүүр ч энэ завсар өрөөнд суусаар залхсан бас дээрээс нь нэгэнт л өнгөрсөн хүн гэсэн бодлоор өөрийгөө зоригжуулан огтхон ч эргэлзэж тээнэглзсэнгүй араас нь гарлаа. Гадаа гартал яг өмнө нь Цасан цагаан өнгөтэй галт тэрэг зогсож байх ба түүний хажуу бөөрөн дээр дугтуйнд байсан захидал дээр байсан шиг галын дүрс байх ба тэр нь яг л дүрэлзэн асаж буй мэт харагдана. Тамын галт тэрэг гэхэд өнгө нь даанч зохимгүй юм гэж Жигүүр гайхна. Үл таних эрээс асуух гэтэл өнөөх нь:
-За дотогшоо ороод "666" тоот купенд ороорой гэж хэлчихээд эргээд явчихав. Жигүүр галт тэрэгэнд ороод 666 тоот купег олж орлоо.
Купенд 2 бүсгүй, 3 залуу сууж байв. Нэг сандал сул байсан нь мэдээж минийх биз хэмээн Жигүүр очиж суугаад нөгөө хэдийн царайг ажиглавал зарим нэгнийх нь царайд зовж шаналсан, ухаарсан байдал байх ба зарим нь юу ч болоогүй мэт суух ажээ.
Удалгүй галт тэрэг хөдөллөө...Түнэр харанхуйд хурд аван уухилах цалин цагаан галт тэрэг хаана ямар газар / там / хүрэхийг хэн ч үл мэднэ. Замын турш "666"-р купений зорчигчид хоорондоо нэг ч үг солилцсонгүй. Нилээд явсаны эцэст нар мандах мэт харанхуй аажимаар гэрлээр солигдож эхлэв. Удалгүй гэрэл улам хурц болж юм харах аргагүй болоход бүгд нүдээ аньцгаалаа.
...Галт тэрэг зогслоо. Цонхоор харвал нэгэн өндөр цамхаг харагдаж байлаа...Хаалга онгойж Жигүүрийг галт тэрэгэнд суулгасан үл таних эр тэдийг гарахыг тушаалаа...Бүгд галт тэрэгнээс буун цайзыг зүглэн алхав. Нийт 40-өөд хүн байгаа бололтой. Цайзын хаалганд тулж очоод үл таних эр золгүй зорчигчидод хандан:
- Энэ мөчөөс эхлэн та бүгдийн гэр энэ цайз. Оргож босно гэсэн ойлголт байхгүй. Тийм болохоор тэнэг үйлдэл хийх хэрэггүй гэв.
Нэг залуу:
- Биднийг энд гэнэт л авчирсан. Ар гэрийхэн маань биднийг алга болсныг мэдээд яах бол? гэж асуувал үл таних эр хүйтнээр инээмсэглэж:
- Та нар чинь үхчихсэн шүү дэ одоо болтол ухаараагүй гэж үү. Анх та нар дээр эрлэгийн элч чинь очиход л та нар үхсэн. Бие чинь дэлхий дээр үхэж үлдсэн ч сүнс чинь тамд үүрд шатаагдах болно...Одоо энэ бүгдтэй эвлэр....
Энэ үг Жигүүрт аянга ниргэж байгаа юм шиг л сонсогдов. Тамд очих гэж байгаатайгаа эвлэрсэн ч гэсэн өөрийгөө үхсэн гэдэгтэй яасан ч эвлэрч боломгүй мэт. Хүн үхэх гэдэг чинь ийм амархан байдаг гэж үү...
...Бүх золгүйчүүдийг цайзад оруулж нэгэн хонгилд жагсаав. Нэг нэгээр нь дуудаж нэгэн өрөөнд оруулах нь нэрсийн жагсаалтаар дуудаж байгаа бололтой. А ...Б... В... Г... Д ... Ж....
-Жигүүр ...
Одоо л бүх зүйл дуусах нь гэж Жигүүр өөрөө өөртөө хэлээд хаалга зүглэн алхлаа...